• Бүтээмжийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээх, бизнес ур чадвар хөгжүүлэх, фермийн менежмент болон маркетингийн чиглэлээр малчид, фермерүүд, компани, байгууллагын чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаанууд, сургалтууд;
  • Ердийн буюу зохиомол хээлтүүлгийн аргаар сайн чанарын малтай болох, нутагшуулах, мал бордох талбай, мал төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэрүүдэд эрүүл, чанартай мал бэлтгэх, сүүний үйлдвэрүүдэд сүү нийлүүлэх байнгын гинжин хэлхээг бий болгоход дэмжлэг үзүүлэх;
  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон “ухаалаг” мал аж ахуй, малын тавлаг байдал, эрүүл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шинээр нэвтэрч буй загвар, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах мөрдөн мөшгөх  систем ажил үйлчилгээнүүд;
  • ISO, GAP, HACCP гэх мэт ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний бүтээгдэхүүний чанарын стандарт, шаардлагуудыг нэвтрүүлэх;
  • Бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандартад нийцүүлсэн, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, экспортын гэрчилгээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой малчид, сүүний фермерүүдийг дэмжих тогтолцоог хөгжүүлэх замаар малчдыг дэмжих, хүнсний аюулгүй байдал, малын эрүүл ахуйг сайжруулах;
  • Малын эрүүл мэндийн шаардлагатай урьдчилан сэргийлэх үзлэг эмчилгээ болон дагалдах үзлэг эмчилгээг тогтмолжуулах зорилгоор сум, аймгийн түвшний малын эмч нарыг сургалтад хамруулах чанартай экстейншний үйлчилгээний тогтолцоог бий болгох;
  • Цахим малчин, хоршоо байгуулах, малчдад цахим экстэйншний үйлчилгээ, тэдгээрийг виртуал хоршоо болгон зохион байгуулах, шинэ үеийн хоршоо байгуулах зэрэг өөр хувилбарууд хөгжүүлэх;
  • Гар утасны мессеж-д суурилсан цаг агаарын мэдээ, зөвлөмжүүд, малын эрүүл мэндийн систем, малын бүртгэл, мал тооллогын шууд мэдээлэл дамжуулалт зэрэг инноваци шингэсэн цахим инновацлаг санаачилгууд;
  • Малын ногоон тэжээлийн тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, малыг жилийн турш төгс чанартай тэжээлээр хангах;
  • Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, шинэ түвшинд хүргэх зорилгоор мал сүргийн менежмент, сүүний аж ахуйн тогтолцоог төрөлжүүлэх чиглэлээр судалгаа хийх, шинэ технологийг нэвтрүүлэх;
  • Малчид, фермерүүдийн мах, сүүг өндөр үнээр борлуулах арга зам, тогтолцоог бий болгох;
  • Чанарын удирдлага болон байгаль орчин, тогтвортой байдлыг хангах зорилгоор үйлдвэрлэл, худалдаа, хадгалалтын үйл ажиллагааг сайжруулах; болон
  • Бусад холбогдох үйл ажиллагаанууд