“МАА-н инноваци шингэсэн үйлчилгээ үзүүлэх загвар” нь мах, сүү, ноос, ноолуурын салбарт шинэлэг аргаар бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний загваруудыг турших, улмаар баталгаажуулахыг хөхүүлэн дэмжинэ. Түүнчлэн, малын эрүүл мэндийг хамгаалах, сонгон үржүүлэх, мал тэжээх, бордох ажил үйлчилгээг сайжруулахад чиглэсэн шинэ санал, санаачилга, арга аргачлал, үйл ажиллагааны болон технологийн сайжруулалт, шинэчлэлийн шийдлүүдийг нэвтрүүлэх ажлууд хамаарна. Мөн цахим болон танхимын сургалт, нэвтрүүлэлт, судалгаа, тэжээлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд ээлтэй практик үйл ажиллагаа, нэмүү өртөг шингээх, ажлын байр бий болгох зэрэг бусад “МАА-н инноваци шингэсэн үйлчилгээ үзүүлэх загвар”-г багтаан ойлгоно.

Төслөөс 100,000 ам.доллар хүртэлх санхүүжилтийг дараах чиглэлийн үйл ажиллагаануудад  (нэг болон хэд хэдэн үйл ажиллагаа байж болно) инноваци нэвтрүүлэхэд олгох боломжтой. Үүнд:

  • - Малын эрүүл мэндийн үйлчилгээ;
  • - Малын тэжээл, тэжээллэг, мал бордолт;
  • - Малын нөхөн ба сонгон үржүүлэг;
  • - ХАА-с ялгарах хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон “ухаалаг” мал аж ахуйг хөгжүүлэх;
  • - Ган, зуд, цасан ба шороон шуурга, үер зэрэг байгалийн аюулт болон гамшигт үзэгдлийн эрсдэлийг даах чадавхтай мал аж ахуйг хөгжүүлэх;
  • - МАА-н салбарт орчин үеийн цахим шийдэл болон цахим үйлчилгээ нэвтрүүлэх.

 

ТАЙЛБАР: Хүлээн авсан саналыг үнэлэхдээ төслийн сонгогдсон бүс нутагт амжилттай хэрэгжиж боломжтой санал бүхий шийдэл эсэхийг эсвэл хэрэгжүүлэх боломжтой нь баталгаажсан эсэхийг харгалзан үзнэ.