СЭРЭМЖЛҮҮЛЭГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ‼️

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд ажлын байрны зарлалыг олон нийтэд нээлттэй байршуулдаг. Гэтэл сүүлийн үед нээлттэй зарласан ажлын байранд ажилд оруулж өгнө гэх нэрийдлээр иргэдээс мөнгө авах, залилан мэхлэх үйлдлүүд гарч байгаа талаар зарим иргэд бидэнд мэдээлэл өгч байна.

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд зарлагдаж буй ажлын байр, бусад бүх худалдан авах ажиллагаа нь Дэлхийн банкны дүрэм журам, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хэн нэгнээс хараат бусаар явагддаг тул төслийн ажилтан болоод бусад аливаа иргэн нь худалдан авах ажиллагаанд нөлөөлөх ямар ч боломжгүй юм.

Иймд иргэд та бүхэн хууран мэхэлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлээс урьдчилсан сэргийлэхийг төслийн зүгээс сэрэмжлүүлж байна. Та нээлттэй ажлын байрыг сонирхож байгаа бол төслийн албан ёсны цахим хуудасны ажлын байрны зар дээр байршуулсан утасны дугаар, цахим шуудангийн хаягийн дагуу холбогдож, анкет бөглөж, сонгон шалгаруулалтад оролцоно уу.