Сумын мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт

МАА-н ЭЗЭН төслийн “Малын эрүүл мэндийн үйлчилгээг бэхжүүлэх” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Мал эмнэлгийн байгууллагын болон хүний нөөцийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлж байна.

2023 оны 05 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа мал эмнэлгийн тасгийн 75 албан хаагчийн хууль зүй, бодлогын баримт бичиг, нийгэм эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх, дүн шинжилгээ хийх чадвар олгох, цахим орчинд ажиллах, компьютерын хэрэглээний программ ашиглах чадварыг нэмэгдүүлэх 3 хоногийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын үр дүнд сумдын Мал эмнэлгийн тасгийн албан  хаагчид мал эмнэлгийн үйлчилгээг иргэд, малчид, ААНБ-д үзүүлэх,  малыг эрүүлжүүлэх, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах ажлын чанар сайжирч, салбарын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангахад чухал арга хэмжээ боллоо.