Мал эмнэлгийн чухал асуудлууд-2022 зүүн бүсийн зөвлөгөөнд оролцов

Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо, Мал эмнэлгийн ерөнхий газар, Дорнод аймгийн Мал эмнэлгийн газар хамтран “Мал эмнэлгийн чухал асуудлууд-2022” зүүн бүсийн зөвлөгөөнийг Дорнод аймгийн Чойбалсан хотод 11 сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын 220 гаруй төр, хувийн хэвшлийн малын эмч нар оролцож байна.

Тус зөвлөгөөнийг зохион байгуулахад МАА-н ЭЗЭН төсөл дэмжлэг үзүүлсэн бөгөөд төслийн төлөөлөл тус уулзалтад оролцож төслөөс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанууд, хүрсэн үр дүнг зөвлөгөөнд оролцогчдод танилцуулж санал солилцлоо.

Энэхүү бүсийн зөвлөгөөний үеэр анхан, дунд шат болон үндэсний түвшинд ажиллаж байгаа малын эмч нар, мал эмнэлгийн байгууллагын төлөөллүүд уулзаж салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, бодлогын зөвлөмж гаргадгаараа чухал ач холбогдолтой юм.