Дараах үйл ажиллагаанууд нь МАА-н ЭЗЭН төслөөс санхүүжилтийн дэмжлэгийг авах боломжгүй болно. Үүнд:

  • Дэлхийн банкны байгаль орчин, нийгэм жендерийн бодлоготой нийцэхгүй бол эсвэл төслийн Байгаль орчин, нийгмийн удирдлагын хүрээний хориглосон жасаалтанд багтсан бол;
  • Төрөөс МАА-н талаар баримталж буй бодлого, стратеги төлөвлөгөөтэй нийцэхгүй бол;
  • Төслийн зорилго, зорилтуудтай нийцэхгүй бол;
  • Удирдлагын зардал (шинээр хэрэгжүүлэх үйл ажиллагаатай шууд холбоотой биш бол);
  • Тээвэр, ложистикийн зардал;
  • Судалгаа, шинжилгээний ажлууд (цөөн тооны малтай малчдад дэмжлэг үзүүлэх онцгой хэрэгцээ шаардлага байхгүй бол);
  • Байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс хамаарч хорогдсон малын тоо, толгойг нөхөх, малжуулах хөтөлбөртэй холбоотой үйл ажиллагаанууд;
  • Түншлэлийн гэрээнд оролцоогүй эсвэл тэргүүлэгч түншлэгч байгууллагатай албан ёсны хамтын ажиллагаагүй гуравдагч этгээдийн аливаа үйл ажиллагааг санхүүжүүлэх бол;
  • Газар, компьютер, автомашин худалдан авах, үйлдвэр байгуулах зардлууд; болон
  • Боловсролын үйл ажиллагаа (сургуулийн ерөнхий зардлууд, сургалтын тэтгэлэг олгох, сургалтын төлбөр төлөх)