СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА

СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА

(ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ - БАЙГУУЛЛАГА)

МОНГОЛ УЛС

ЦАХИМ ХОРШОО ТӨСӨЛ

Зээлийн дугаар: TFC2460, Р174733

Тендерийн нэр: Техник туслалцааны зөвлөх байгууллага (Digital platform)

Тендерийн дугаар: CS-CQS-C1-01/2026

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) Японы Засгийн газрын нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилттэй “Цахим хоршоо” төслийг 2025-2026 оны хооронд 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа бөгөөд дижитал технологи, үйлчилгээг ашиглан зорилтот байршлуудад алслагдсан бэлчээрийн мал аж ахуйн бүлгүүдийн амьжиргааг сайжруулах зорилго бүхий зөвлөх байгууллагыг хамтран ажиллах сонирхолoo ирүүлэхийг урьж байна. 

Зөвлөх байгууллагад тавигдах чадварын шаардлагууд нь:

• Техник туслалцааны зөвлөх байгууллага нь сүүлийн гурван (3) жилийн хугацаанд үйл ажиллагааны орчинд ижил төстэй цар хүрээ болон төсөөтэй дижитал платформуудыг хөгжүүлэх, шинэчлэх, өөрчлөх, нэгтгэх чиглэлээр дор хаяж хоёр (2) даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн байх ёстой бөгөөд дараах инженер техникийн ажилтнуудтай байна. Үүнд:

• Дижитал платформ / Системийн мэргэжилтэн 

• Техникийн дэмжлэг болон баримтжуулалтын мэргэжилтэн 

• Системийн интеграци буюу Бак-Энд хөгжүүлэгч 

• Фронт-Энд хөгжүүлэгч 

• Гар утасны хөгжүүлэгч 

• DevOps мэргэжилтэн 

• Бизнесийн шинжээч

• Бүтээгдэхүүний менежер

Дэлгэрэнгүй ажлын даалгавар, тавигдах шаардлага, сонирхлоо илэрхийлэх маягт, заавар, мөн үнэлгээний шалгуур үзүүлэлтийг ganpurev.m@piu.mn хаягаар холбогдож авна уу. 

Сонирхсон зөвлөх байгууллага нь үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай чадвар бүхий мэдлэг туршлагатай гэдгээ нотлон харуулсан мэдэгдэл ирүүлнэ. Хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэх зааврыг Хавсралт 1-д, Үнэлгээний шалгуур үзүүлэлтийг Хавсралт 2-т тайлбарласан болно.

Зөвлөхийг Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журамд заасан Зөвлөхийн чадварт суурилсан үнэлгээний аргын дагуу сонгон шалгаруулна. Дэлхийн Банкны ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЗЭЭЛДЭГЧИЙН МӨРДӨХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ (2023 оны 9 дүгээр сарын шинэчилсэн 6 дахь хэвлэл)-ийн III хэсэг, 3.14, 3.15, 3.16, 3.17 дахь заалтууд дахь ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогыг Дэлхийн Банк баримталдаг болно.

Хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэх мэдэгдлийг 2026 оны 09 дүгээр сарын 17-ны 11.00 цагийн дотор бичгээр дор дурдсан хаягаар биечлэн эсвэл цахимаар хүргэнэ.

Цахим хоршоо төсөл, Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 18А/1, 13381 Намак Бюльдинг /Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр/ 205 тоот. 

Утас: 976-75704047

И-мэйл хаяг: ganpurev.m@piu.mn