СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА

СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА

(ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ - БАЙГУУЛЛАГА)

МОНГОЛ УЛС

ЦАХИМ ХОРШОО ТӨСӨЛ

Зээлийн дугаар: TFC2460, Р174733

Тендерийн нэр: Орон нутгийн зохицуулах байгууллага

Тендерийн дугаар: CS-CQS-C1-04/2026

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) Японы Засгийн газрын нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилттэй “Цахим хоршоо” төслийг 2025-2027 оны хооронд 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн зорилтот аймаг, сумдын малчид, хоршоод болон холбогдох бусад байгууллагуудыг “Цахим хоршоо платформ”-д холбох, чадавхжуулах, түүхий эд, бүтээгдэхүүний чанар, нэмүү өртгийн сүлжээг сайжруулах зорилго бүхий зөвлөх байгууллагыг хамтран ажиллах сонирхолoo ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх байгууллагад тавигдах чадварын шаардлагууд нь:

  • Хоршооны хөгжил, хөдөө орон нутаг эсхүл малчдад чиглэсэн хөтөлбөр, олон нийтийн оролцоонд суурилсан санаачилгуудын чиглэлээр дор хаяж тав (5) жилийн туршлагатай байх;
  • Зөвлөх байгууллага нь ажлын даалгаварт заасан техникийн туршлага болон харилцаа холбоо, тайлагналын чадавхитай байх.

 

Дэлгэрэнгүй ажлын даалгавар, тавигдах шаардлага, сонирхлоо илэрхийлэх маягт, заавар, мөн үнэлгээний шалгуур үзүүлэлтийг vpia.procurement3@gmail.com хаягаар холбогдож авна уу.

Сонирхсон зөвлөх байгууллага нь үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай чадвар бүхий мэдлэг туршлагатай гэдгээ нотлон харуулсан мэдэгдэл ирүүлнэ. Хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэх зааврыг Хавсралт 1-д, Үнэлгээний шалгуур үзүүлэлтийг Хавсралт 2-т тайлбарласан болно.

Зөвлөхийг Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журамд заасан Зөвлөхийн чадварт суурилсан үнэлгээний аргын дагуу сонгон шалгаруулна. Дэлхийн Банкны ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЗЭЭЛДЭГЧИЙН МӨРДӨХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ (2023 оны 9 дүгээр сарын шинэчилсэн 6 дахь хэвлэл)-ийн III хэсэг, 3.14, 3.15, 3.16, 3.17 дахь заалтууд дахь ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогыг Дэлхийн Банк баримталдаг болно.

Хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэх мэдэгдлийг 2026 оны 03 дугаар сарын 27-ны 11.00 цагийн дотор бичгээр дор дурдсан хаягаар биечлэн эсвэл цахимаар хүргэнэ.

Цахим хоршоо төсөл,  Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 18А/1, 13381 Намак Бюльдинг /Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр/ 210 тоот.

Утас: 976-75704047

И-мэйл хаяг:  vpia.procurement3@gmail.com