ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Захиалагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Тендер шалгаруулалтын төрөл: Бараа
Тендер шалгаруулалтын дугаар: GO-RFQ-C4-05/2026
ХАА-ны мөрдөх журам: Дэлхийн банкны хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтийн зээлдэгчдийн худалдан авах ажиллагааны журам
Тендер шалгаруулалтын нэр: Малын хүчит, эрдэс тэжээл ба өвсний багц нийлүүлэх
Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл” төслийн нэгж нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Малын хүчит, эрдэс тэжээл ба өвсний багц нийлүүлэх” худалдан авалтад үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал авах урилга нь Дэлхийн Банкны хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтийн Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ (2025 оны 03 дугаар сард шинэчилсэн)- ний дагуу үнийн санал авах аргаар явуулах бөгөөд худалдан авах ажиллагааны журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаар баримтлах бодлогыг уг журмын 3.14. Сонирхлын зөрчил хэсгийг мөрдөнө үү.
Оролцохыг сонирхсон этгээд нь үнийн санал авах бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Үнийн саналыг ирүүлэхдээ хавсралтад заасан үйлчилгээ, нийлүүлэлтийн нөхцөлийн шаардлагыг хангасан байна.
Багц тус бүр эх болон хуулбар хувиудыг ирүүлнэ. Оролцогч нь үнийн саналаа 2 хувь бэлтгэж ирүүлэх ба хуудас бүрийг дугаарлан материал тус бүрийг битүүмжлэн Төслийн нэгжийн доорх хаягаар ирүүлнэ.
Үнийн санал авах материалыг цахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.
Үнийн саналыг доорхи хаягаар 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагаас өмнө ирүүлнэ.
Үнийн саналыг нээх нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 10 минутад нээнэ.
Хаяг: Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж,
Улаанбаатар хот, Монгол улс, БЗД 3-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө 18А/1, 13381 Намак Бюльдинг
/Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр/ 210 тоот
Утасны дугаар: 7711-3895
Цахим шуудан: tugullcp@gmail.com


